УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцлов.
Мөн тэрээр өөрийн санаачлан байгуулсан “Сүхбаатарын Батболд” сангаас тогтмол хэрэгжүүлдэг сайн үйлсийн аяны хүрээнд тус сангийн санхүүжилтээр Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдэд Covid-19 цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг өнөөдөр гардуулан өгөв. Энэхүү аппарат нь нэг бүр нь 10 гаруй мянган долларын үнэтэй бөгөөд нийт 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр сумдын эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулж буй хэрэг аж.
“Сүхбаатарын Батболд” сан нь нийгмийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Говьсүмбэр, Дундговь аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн халдвар хамгааллын өмсгөл, өвөлжилт хүндэрсэн сумдад 300 гаруй сая төгрөгийн малын тэжээл, малчдад хэрэгцээт барааг хандивлах зэргээр тогтмол үйл ажиллагаа явуулж, аймаг орноо дэмждэг юм байна.
Б.Энх-Орших



Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг