Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах ёстой 17.2 тэрбум төгрөгийг эргүүлж өгнө үү, сайд аа

Улаанбаатар хот төдийгүй, улсын хэмжээнд агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж, амьсгалах агаарынхаа төлөө иргэд чамлахааргүй тэмцэл хийж, төр засгаас ч олон арга хэмжээ авсан. Үүний нэг нь шөнийн тарифын хөнгөлөлт.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” үр дүнгээ өгч, жилээс жилд гэр хорооллын айл өрхүүд шөнө, оройн цагаар халаалтын асуудлаа цахилгаанаар шийдэх болсон учраас энэ журамд 2020 онд өөрчлөлт оруулж байлаа. Тодруулбал,  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлт мөрдөгдөх учиртай.

Гэвч өнөөдөр энэ хөнгөлөлтийг гэр хорооллын иргэдэд үзүүлж, орой, шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байна. Учир нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хөнгөлөлт үзүүлсэн төлбөрөө эрчим хүчний салбар олж авч чадахгүй өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум төгрөгийн авлага үүсчээ. Эрчим хүчний компаниуд мөнгөө нэхэхээр Сангийн яамныхан  “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн багцад суулгаж өгсөн” та нар тэндээс мөнгөө олж ав гэдэг хариу өгдөг гэнэ. Харин Н.Уртнасан сайд энэ мөнгийг “халаасандаа” хийж, “хэтэвчиндээ” дарчихаад Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн шигээ сууж байна.

Эрхэм сайдаа, өнөөдөр Монголчуудын хувьд озоны давхаргын цоорлоос илүүтэй онд мэнд бүрэн бүтэн өвөлжиж чадах уу гэдэг асуудал тулгараад байгааг танд сануулъя. Учир нь эрчим хүчний салбар чинь элгээрээ хэвтэж, энэ улс орон дулаан цахилгаангүй гал алдах эрсдэл үүсчихээд байна. Гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд олгох тарифын зөрүү улсын төсөвт бүрэн тусгагдахгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудад олгогдохгүй байгаагаас 100 хувийн ачаалалтай ажиллаж байгаа насжилт өндөртэй дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниудын орлого 17.2 тэрбум төгрөгөөр дутаж, цаашлаад эрчим хүчний зориулалтаар нүүрс олборлож байгаа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнуудад өгөх өр төлбөр нэмэгдэж, хэвийн найдвартай ажиллагаа алдагдахад хүрчээ.

Н.Уртнасан сайдын мэдэлд байгаа 17.2 тэрбум төгрөг санхүүгийн хямралд өртөөд байгаа эрчим хүчний салбарт бас л чамлахааргүй дэмжлэг болох учраас бүгд л энэ мөнгийг хүлээж байгаагаа нуухгүй байна. Эрчим хүчний салбарын энэ хүндрэлтэй асуудлаас гадна иргэдийн асар их хүлээлт байгааг мартаж болохгүй. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Статистик мэдээллээс харахад энэ хөнгөлөлтөд 2017 онд 101,326 айл өрх хамрагдаж байсан бол 2021 оны эхний улиралд 170 мянга гаруй айл өрх хамрагджээ. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад дэм болж, ая тухтай өвөлжихийг хүсч байгаа 170 мянган өрх цахилгаан халаагуур суурилуулж, зарим нь тоолуураа хүртэл сольж, арваннэгдүгэээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээж байгааг танд сануулъя.

Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдах дээрээ тулаад байна. Хэрвээ станцууд доголдож, Монголчууд гэрэл, дулаангүй болбол, хэрвээ шөнийн тарифын хөнгөлөлтийг цаашид үргэлжүүлж өгөх боломжгүй болж 170 мянган айл өрх дахиад л нүүрсний яндангаа зоож эхэлбэл та хариуцлагыг нь хүлээж чадах уу?

 

 

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


"МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.