УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татах нь ээ

"Женко"-гийн АН-аас нэр дэвшихээр 4 хүн сунгаанд өрсөлдөж байсан бол өнөөдөр 2 дахь хүн нь нэрээ татахаар болсныг Ерөнхий менежер нь намынхаа дотоод группт зарлажээ.  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч чадахгүй” хэмээн үзэж нэрээ татсанаа жиргэсэн бол дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгуулийн Ерөнхий менежер Б.Цэдэвсүрэн хууль бус сонгуульд оролцохгүй хэмээн АН-ын гишүүддээ зарлалаа. Тэрбээр ”Нэрээ татаж буйг мэдэгдэх тухай ..... Д.Ганбат гишүүний сонгуулийн Ерөнхий менежерийн хувьд хууль бус сонгуульд оролцохгүй нэрээ татаж буйгаа үүгээр мэдэгдэж байна... Цогтгэрэл даргын АН талаас буруу 2 юм байна.

1-т. АН үндсэн дүрмийг илт зөрчин 1 жил хүрэхгүй хугацааны өмнө АН Үндсэн дүрмийг зөрчин бие дааж нэр дэвшсэн Н.Алтанхуягийг дотоод сонгуульд бүртгэсэн...

2-т. Өчигдөр АН-д элссэн   Ганбаатарыг бүртгэсэн.

3-т. Тэмүүжин сайд нэрээ татсан ... Тэмүүжин гишүүнтэй санал нэг байна... бүгд Сонгуулийн ерөнхий хороон дээр хасагдана.... Тодорхой... гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.