Т.Доржханд: Дарга биш хууль яллаа

Ерөнхийлөгчийн ээлжит  сонгуульд Х.Баттулга ба өмнө нь Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ  гаргажээ.

Ингэснээр  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга   болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн аж.    Дунд суудлын хуралдааны шийдвэрийг  УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно.

Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.   Энэ тухайд Цэцэд мэдээлэл гаргасан  УИХ-ын гишүүн  Т.Доржханд  твиттерт жиргэжээ. Тэрбээр “Дарга биш хууль яллаа. Гурван сар сунжирсан  Цэцийн  хурал нэлээд халуун  өрнөв. Ямартай ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа. Мэргэжлийн үнэт зүйлс,  зарчмаа барьж хуралд үндэслэлтэй сайн тайлбар хийсэн Д.Үүрцайх,  О.Мөнхсайхан нарын хуульчдадаа талархал илэрхийлье” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.