
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Эдийн засгаа унагахгүйн тулд бид эцсээ хүртэл хөл хорихгүй гэж хичээлээ. Вакцинжуулалтаараа бид Азидаа өндөр явж байгаа. Гэвч цар тахлын тархалт, өвчлөл өндөр байгаа учраас иргэн бүрээ вакцинжуулахын тулд, вакцинжуулалтыг үр дүнгүй болгохгүйн тулд хөл хорио тавихаас өөр аргагүй болж байна. Тиймээс ирэх бямба гарагаас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно.
Эдийн засаг амаргүй, урин дулаан цаг ирсэн үед айл өрхийн амьжиргаа маш хэцүү байдалд орж байна. Эдийн засагт идэвхжил байгаа энэ үед эргээд унагамааргүй байна. Тиймээс эдийн засгийн дэмжлэг зайлшгүй чухал гэдгийг Засгийн газар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Тэр үед Оюутолгойн татварын асуудлыг бид тууштай хөндсөн. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.
Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрийг иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн. Тиймээс дархлаажуулалт бүрэн дуусах хүртэл эдийн засгийн дэмжлэг болгон иргэн бүрд 300 мянган төгрөг олгох нь зөв гэж үзлээ” хэмээлээ.
Үндэсний статистикийн цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй бөгөөд эдгээр иргэдэд өнөөдрөөс эхлэн бэлэн платформ буюу хүүхдийн мөнгөний данс, ахмадын тэтгэврийн данс, 1072 хувьцааны данс зэргийг ашиглаж 7-10 хоногийн хугацаанд олгоно гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.


Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг