Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч яахаараа гудамны хөдөлгөөнийг хааж, тэр хавийн хүмүүсийг хөөж байгаад цэц дээр очиж уулзалт хийдэг юм бэ?

УИХ-ын чуулганд ерөнхийлөгчийн оруулсан хоригт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хатуухан хариу өглөө. Түүний хэлсэн үгнээс иш татвал:

“Цэцэд нөлөөлдөг зүйлүүдээ болих хэрэгтэй. Ерөнхийлөгч яахаараа гудамны хөдөлгөөнийг хааж, тэр хавийн хүмүүсийг хөөж байгаад цэц дээр очиж уулзалт хийдэг юм бэ. Яахаараа нэг дэхь өдөр нь дээд шүүх хүнээ томилж явуулах гээд сууж байхад гуравхан хоногийн өмнө буюу тав дах өдөр нь яаран сандран хурал хийж хууль бусаар төр үймүүлж байгааг ойлгохгүй байна. Нэг дэхь өдөр дээд шүүхээс хүнээ оруулах гэж сонгон шалгаруулалт явуулах гэж байхад ийнхүү өмнө нь яаран сандран амжиж хурал хийгээд өнөөдөр УИХ-ын танхим дотор хэрүүл тарьж байна. Яагаад ийм ёс зүйгүй хүмүүс цэцэд байдаг юм бэ. Холбогдох хуулийнх нь дагуу тэр хүмүүс дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Дээд шүүх ч гэсэн хоёр хүн ирүүлэх ёстой юм бол яагаад нэг хүн ирүүлж байна вэ?

Монголд засаглал хэв номондоо ормоор байна. Хариуцсан хариуцсан ажлаа хийдэг, тулгамдсан асуудлаа шийддэг тогтолцоонд орохгүй бол энэ улс чинь жонхуураад дууслаа.

Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, их хурал нь их хурал шиг, ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг болмоор байна. Ийм тогтолцоотой Монгол улс хөгжихгүй, ийм байдалтай шударга ёс тогтохгүй, хуулийн засаглал бий болохгүй. Бөгс нь бөөрөндөө цэр нь цээжиндээ баймаар байна” гэлээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь доорх линкээс үзнэ үү?

https://www.youtube.com/watch?v=x38PAa33r9I

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.