МоАХ-ын ХЭГ-ын дарга С.Эрдэнэцогт аймгуудын АН-ын дарга нар луу залгаж “Намын даргаар О.Цогтгэрэлийг гаргахад анхаарч ажиллах"-ыг үүрэгджээ

АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр хоёр талд зэрэг явагдаж байна. “Эрдэнийн” АН-ынх цахимаар болон утсаар зэрэг явагдаж байна. Одоогоор техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн хүндрэлгүй байна. Харин бичгээр явагдаж байгаа “Тувааны” АН-ын санал хураалт нэрсийн жагсаалт нь алдаатай зэргээс болоод гишүүдийн тал нь саналаа өгч чадахгүй болжээ. Тэртусмаа С.Эрдэнэболд, Амартүвшин нарыг дэмжинэ гэсэн залуучууд саналаа өгч чадахгүй бүртгэлийн зөрчилтэй гэж буцааж байгаа нь бухимдуулж эхэлжээ.

Ялангуяа БГД, БЗД дээр маргаан их гарч байна. 2 талын санал хураалтууд орой 20 цагт зэрэг дуусна. Гэхдээ “Эрдэнийн” АН-ын дүнг тэр дороо гарах бол “Тувааных” гараар тоолж даваа гаригаас нааш эцэслэхгүй бололтой. Тэгээд ч гишүүдийн нэрсийн жагсаалт нь будлиантай, бүртгэлгүй гэсэн асуудал эхнээсээ их байгаа нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой гэж АН-ын гишүүд бас дахиад талцаад эхэлжээ. Өчигдөр өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Тувааны” АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН дарга болгоно. Та нар нэрээ тат” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Өнөөдөр мөн МоАХ-ын ХЭГ-ын дарга Эрдэнэцогт аймгийн АН-ынхан руу ярьж “Намын даргаар УИХ-ын гишүүн гаргахад анхаараарай. Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгоод явах нь зүйтэй гэж дээрээс үзэж байгаа шүү.” гэсэн чиглэл өгчээ. Энэ чиглэл нь АН-ын даргад өрсөлдөж буй Амартүвшингийн талын хүмүүст хүрч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуйвалдаан, булхай луйвар хийх гэж байна гэсэн эсэргүүцэл үүсгэхээр болжээ. Энэ нь “Тувааны” АН-ын даргын сунгааг дахиад Цогтгэрэл ба бусад болгон талцуулж, дотоод маргаан ширүүсэх төлөвтэй байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.