Б.САРНАЙ ТЭРГҮҮТЭЙ ХОХИРСОН ИРГЭД ХОНГИЛЫН ШҮҮГЧИЙГ 48 ЦАГИЙН ДОТОР ТҮДГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДЛАА

Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй  цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж.

Тэрбээр шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс байвал нэгдэхийг уриалж, тэмцлийн хурц хэлбэрт орохоос аргагүй болсноо мэдэгдсэн юм. Түүнийг дэмжсэн,  шударга бус шүүгчдийн хохирогч болсон олон хүн өнөөдөр  Төрийн ордны үүдэнд цугларлаа.

Тэд “хонгилын шүүгчдэд” мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр иржээ.

Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон  8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн цэцгийн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байна.

Түүний хохирсон хэргийг сөхвөл,  тэрээр 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд “Флора таур” хэмээх барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шийдүүлэх, иргэн М.Бямбадорж гэгчид залилуулан их хэмжээний мөнгөө алдсан, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ.

 Гэтэл энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Энхцэцэг гэгчид гурван удаа хуваарилагджээ. ХУД-ийн шүүхэд Д.Энхцэцэг гэдэг хүнээс өөр шүүгч байдаггүй юм уу? Яагаад ганц энэ шүүгчид “Флора таур”-ын хэргийг хуваарилдаг вэ гэх мэт олон хардлага байгаа аж.  Хохирогч Б.Сарнай шүүхэд хандан “Нотлох баримтуудыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, нэхэмжилж буй эд хөрөнгөө битүүмжлүүлэх, шинжээч томилуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох” зэрэг  хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч ганц ч удаа  хангаж өгөлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгожээ.

Тиймээс Б.Сарнай шүүгч Д.Энхцэцэгээс  татгалзах хүсэлт гаргасан ч Хан-Уул дүүргийн шүүх түүний хүсэлтийг хүлээж авдаггүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүгч энэхүү Д.Энхцэцэг нь хонгилын шүүгчдийн ивээн тэтгэгч гэгддэг болоод байгаа өмгөөлөгч Д.Баасанцогттой холбоотой нь сүүлийн үед ил болсон баримтуудаар нотлогдож эхэлжээ.

Өмгөөлөгч Д.Баасанцогтын шүүгчдэд нөлөөлдөг байж болзошгүй мөнгө шилжүүлсэн баримтууд дотор ХУД-ийн шүүгч Д.Энхцэцэгийн нэр, данс хүртэл бүртгэлтэй байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр 1.3 сая төгрөг, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг дансаар авсан баримт нь ил боллоо.

Мөн иргэн Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярт 10 сая төгрөг, Ж.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг, Д.Мөнгөнтуулд  ipone 12 promax маркын гар утас тус тус өгсөн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс иргэн Б.Сарнай өөрийгөө хонгилын шүүгчдийн хохирогч болж байна хэмээн үзэж эрх мэдлийнхээ хүрээнд шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас  шаардлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдрийг хүртэл шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх нь хуулиараа хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.