Б.Мөнхцэлмэг: Оффшорын асуудлаа дарахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна

Б.Мөнхцэлмэг: Оффшорын асуудлаа дарахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна
 
Энэ долоо хоногийн Баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа талаар “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохион байгуулагч Б.Мөнхцэлмэг мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн сард оффшор дансны мэдээлэл нь ил болсон 18 улстөрчийг шалгуулахаар АТГ-т өгсөн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ.  Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг дэлгэсэн юм.

Б.Мөнхцэлмэг: Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ үед  2 том намынхан сандал суудлын төлөө “яс”-аа булаацалдан  зодолдож байна. Мөн Монголын томоохон хулгайч нарын хоорондын “зодоон” болж  байна. Нэг үгээр хэлбэл уурхайн, төмөр замын, төсөв, өмч хувьчлалын “хулгайч” нар байр сууриа булаацалдан зодолдож байна.  Эд нар дахиад сайн зодолдоосой. Энэ зодоон дундаас хуулийн байгууллагын илчилж чадаагүй олон гэмт хэрэг илэрдэг. Тэрдундаа сонгуулийн өмнө ил болдог.

 С.Зориг агсны хэрэг сонгууль дөхөхөөр л сөхөгдөж, нэг бичлэг гарч ирдэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин  нэг бичлэг задарлаа.  Энэ нь эдгээр томоохон хулгайчдын хоорондын зодоон дундаас гарч ирж байгаа үнэн бодит төрх. Тухайлбал, Б.Баасанцогт шүүгчийн бичлэг гэж нэг юм гарлаа. Өчигдөр гэхэд 11 шүүгчийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт ил боллоо. Эгэл ардын хүүхэд жаахан хазгай гишгэхэд шоронд ордог. Гэтэл шударга ёсыг тогтоох ёстой хууль, шүүхийнхэн яаж ажиллаж байгааг хар” гэлээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга  оффшор бүсэд 10 компанитай нь ил болсон. Гэтэл яагаад АТГ шалгахгүй байна. Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан оффшор дансаа мэдээлээгүй бол эргүүлэн татах эрхтэй. Гэтэл яагаад 10-ын 10 оффшорыг шалгахгүй байна вэ” гэсэн юм.

Хэрвээ АТГ эдгээр 18 улстөрчийн хэрэгт хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ ч илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.