Д.Үүрцайх: "Женко"-гийн Цэцэд айлчилсны хэрэг гарч эхэллээ

Ирэх зургаадугаар сарын 9-нд болох Төрийн тэргүүний ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй эсэх нь тун удахгүй тодорхой болох нь. Учир нь энэ асуудлаар хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө ба одоо Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй” гэж үзээд өнгөрсөн нэгдүгээр сард Цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг. Түүний гаргасан мэдээллийг Цэцийн гишүүн Д.Солонгоо хянаж үзээд маргаан үүсгэсэн байсныг болиулжээ. Ингэхдээ Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” Д.Солонгын шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна. Харин энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хуульч Д.Үүрцайх Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзах хүсэлтийг өчигдөр гаргажээ. Энэ талаар тэрбээр “Өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй талаар Цэцэд үүсгэсэн маргааныг цуцлах саналыг “Женко”-гийн Б.Буяндэлгэр гаргасан байв. Гэтэл энэ асуудлыг Цэцийн дарга Н.Чинбат МоАХ-ны Ш.Цогтоогоор шийдүүлэхээр хуваарилж гэнэ. Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна. Ш.Цогтоогоос татгалзах хүсэлтээ өглөө” хэмээн жиргэжээ. Түүнчлэн Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж байсан Монголын Ардчилсан Холбооны /МоАХ/ партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийг зөрчилтэй нэгэн учраас улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж байгаа учраас Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзсан гэдгээ хэлж байна. Д.Үүрцайхын хувьд одоогоос гурван сарын өмнө Цэцэд гомдол гаргасан байдаг. Үүнээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд биечлэн очиж гишүүдтэй нь уулзсан юм. Энэ үйлдлийг хуульчид төдийгүй олон нийтийн зүгээс “Ерөнхийлөгч Цэцэд шахалт үзүүллээ” хэмээн дүгнэж байв. Ямартай ч олны үг ортойг баталж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх Цэцийн гишүүдийн нэр өөрчлөгдсөн байна. Ингэснээр тун удахгүй Цэц шийдвэрээ гаргах бололтой.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаар мэдрэгчийг асаасны дараа төхөөрөмж автоматаар сүлжээнд холбогдож, 0.5 секундийн турш дуут дохио өгч хэвийн ажиллагаанд шилжинэ. Ингэснээр угаарын түвшин эрсдэлтэй хэмжээнд хүрсэн тохиолдолд 30 секунд тутам мэдээллийг сүлжээгээр дамжуулж, алсын хяналтын системд илгээнэ. ✅Угаар мэдрэгчээ газраас 1.5-1.8 метр өндөрт агаар саадгүй мэдрэх хэсэгт тогтооно. ✅Хэт чийгтэй, гал тогооны уур гарах хэсэгт байрлуулахгүй. ✅Угаар мэдрэгчийн дохиолол дуугарахад нэн даруй агаар сэлгэлт хийнэ үү.  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.