Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар “бум” болж байна. “Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах цаг болсон…”, “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаач” гэсэн хүсэлт, шаардлага ч улам эрчээ авч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн даваа гарагт хаалттай хорих ангид сэтгүүлчдэд мэдэгдсэнчлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр зургаан жил, долоон сар, зургаа хоног шоронд тарчилж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хууль, эрх зүйн боломж бий юү. Тэднийг суллах уу… Ард иргэдийн зүгээс чих тавин хүлээж суугаа асуудал бол энэ мөн.

Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, “Тэднийг эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан хүмүүс бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хоёр юм” гэж мэдэгдсэн. Олон улсын парламентын холбооноос эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан нь 2019 оны аравдугаар сард болсон явдал.

Харин Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн хорих ял оноосон нь 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр юм. Тухайн үед олон нийтийн дунд “Б.Хурц нарын гэм бурууг тогтоочихвол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах байх” гэсэн итгэл, горьдлого байсан. Зарим улстөрчийн зүгээс “Хилс хэргээр ял эдэлж буй тэр хүмүүсийг удахгүй суллана” гэж мэдэгдсэн ч талаар болсон. Яагаад тэр вэ.

“Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах боломжгүй”… Холбогдох хууль, эрх зүйн баримтаас ийм нэгэн гаргалгааг хийж болохоор болжээ. Учир нь Төв аймгийн шүүхээс тагнуул, прокурор, ШШГЕГ-ын ажилтан гээд нийт есөн хүний гэм буруугийн асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, ял оноосон ч 2020 оны арваннэгдүгээр сард хуралдсан давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргасан.

Ном ёсоор анхан шатны шүүх хурлын товыг зарлаад дахин хуралдах ёстой ч ямар далд хүч үйлчилсэн нь мэдэгдэхгүй гацаасаар байна. “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг бүх шатны шүүхээр хэлэлцэж нэг мөр шийдэхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал хойшилно гэсэн үг. Нэг ёсондоо, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хонгилын шүүгчдээ удирдаж, хугацаа хожсоор байгаа юм.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд ч энэ талаар “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг шийдэхгүйгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж авч үзэх боломжгүй. Хуулиараа л явна” гэдэг байр суурийг илэрхийлсэн сурагтай. Үнэхээр ч тийм юм. Тагнуулынхан энэ хоёр хүн дээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, хорих газрын камерт эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдвол Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хэргийг дахин авч үзнэ.

Ингээд Улсын Дээд шүүх рүү шилжүүлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэж, цагаатгах эсэхээ шийдэх хуультай. Нэг нь эрүүдэн шүүсэн, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн гэх хоёр өөр хэрэг мэт боловч хоорондоо ийм хэлхээ холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг Төв аймгийн шүүх хэрхэн дэнслэхээс шалтгаална. Шүүх, хуулийнхан хуйвалдаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг нааш, цааш шидэн “тоглож” хугацаа хожсоор байгаа тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэхийг хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.