Т.Чимгээ: Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.08/ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид очиж Т.Чимгээтэй уулзлаа.

Т.Чимгээ”Би хэлмэгдээд 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Цагдан хориход хоригдсон. Тэр хоригдож байх хугацаандаа маш хүнд байдалтай байсан. Гурван сарын турш ариун цэврийн хэрэгсэл байхгүй, хоол ундгүй, дотроо бааж, шээдэг, агааржуулагч байхгүй өрөөнд есөн сар хорьсон. Тэгээд 407 дугаар анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Миний байдал өөрчлөгдөөгүй, маш хүнд хэцүү дарамт шахалтад явсаар байгаад жил долоон сар хоригдсон.

Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн.

Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил гаруй миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь хохироосон. Тарчлаан зовоож, тамалж, хар дарсан зүүд шиг таван жилийг өнгөрүүллээ. Миний том охин намайг хоригдож ирснээс хойш жилийн дараа осолд орж, өнгөрсөн. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж бодож байгаа. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй.

Намайг хэрэгтэн гэх нотлох баримт байдаггүй. Ганцхан Ц.Амгаланбаатарынхаар ялласан байдаг. Өөр нотлох баримт байдаггүй. Би 1998 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан.” гэж ярилаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.