Л.Наранбаатар: Х.Баттулгын гайгаар монголчууд 10 тэрбум ам.доллароо алдсан

Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, “Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. 

Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан “Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. 

Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ.

Тэрээр “Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа.  

Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг  2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа.  Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад  10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан хэмээн мэдэгдэж байна.

Х.Баттулгын гацаасан энэ төмөр замаас орж ирэх 10 тэрбум ам доллароор юу хийж болох байсан бэ?

Алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох вэ?

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтой судалгаа гаргасан байна.

  • Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой  

Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв.

  • Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв

Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй 70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ.

  •  14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ

Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдзийн цэцэрлэг барих боломжтой байв.

  •  100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр

Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.

  • 2 сая 200 мянган иргэн бүр  1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв

Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд 90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө  Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлыг энэ сарын 15-наас хийн хангамжид холбоно  Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ  Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг  Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна  Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.