Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакциныг татаж авах ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног төхөөрөмж бэлэн байгаа эсэхтэй танилцлаа. Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах вакцин хадгалах +2-оос +8 хэмийн өрөө, -20 хэмийн хөргүүртэй. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм

 Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг хэллээ. Мөн ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer болон бусад улс орны вакцины талаар танилцуулав. ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо. Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ

 

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.