Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон

Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.. Тэрбээр, “Миний ярих гэж байгаа гэмт хэргийн хохирогч нь Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч. Та, би, бид, бидний ах дүүс бүгд хохирогч. Энэ бол Тавантолгой төмөр замын ажлыг 10 жилийн өмнөөс гацаасан ажлын хор хохирлын үр дагавар.

Тавантолгойн ордоос Гашуунсухайт хүртэлх төмөр зам 10 жил гацлаа. Энэ гацаанаас болж бид лав 10 тэрбум ам.долларын экспортын боломжоо алдлаа.

Өнөөдөр 890 мянга гаруй өрх Монгол Улсад амьдардаг. 10 тэрбум ам.долларыг нийт өрхийн тоонд хуваахаар нэг өрхөд 11,130 ам.доллар ноогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар авсан 10 тэрбум ам.доллараа өрх бүртээ хувааж өгсөн бол нэг өрхөд 32 сая төгрөг өгөх байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүртээ 1 сая төгрөг өг гэж шахаад байгаа. Үнэндээ төмөр замаа бариулаагүй, эдийн засгаа боомилчихоод чадамжгүй болсон эдийн засгаасаа 1 сая төгрөг нэхэж байна. Хэрвээ тухайн үед өөрөө төмөр замын ажлыг гацаагаагүй бол 32 дахин их мөнгийг нэг өрхөд өгөх бололцоотой байсан. Энэ бололцоог алдсан* гэв.

Мөн өнөөдөр Монголд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаанд хамрагдаж, азтай, азгүйгээр нь ангилдаг. Гэтэл 10 тэрбум ам.доллараар 14000 цэцэрлэг барих бололцоотой байсан гэлээ.

 
 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.