Халдварыг орон нутагт гаргахгүй байхыг онцгой анхааруулав

 

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоогоод байгаа хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдэх гэж байгаа билээ.
Өнөөдөр болох Засгийн газрын хуралдааныг угтаж Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын удирдлагуудтай цахим хурал хийсэн байна.
Хурлаар:
-Эрүүл мэндийн байгууллагуудад гарч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч буй "Ковид 19" халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;
-Халдвар голомтлон гарсан Эрүүл мэндийн байгууллагуудын халдварыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
-"КОВИД-19" халдварын хариу арга хэмжээний, тандалтын шинэчилсэн журам, тушаалын талаарх танилцуулга;
-Гамшгаас хамгаалах хуулийн 11.3.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай мэдээлэл хийж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай санал солилцож, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгчээ.
 
Цахим хурлаас
  1. Эрүүл мэндийн байгууллагууд саналаа албан бичгээр ирүүлэх;
  2. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгавар, журмыг сайтар уншиж, танилцаж, дасгал сургуулилт хийх;
  3. Эрүүл мэндийн яамнаас саналыг нэгтгэн нийтээр дагаж мөрдөх түр журамд өөрчлөлт оруулах саналг УОК-д хүргүүлэх;
  4. Халдварыг хөдөө орон нутагт гаргахгүй байх тахлаар бүх хүчээ дайчлан, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах;
  5. НМХГ-ын албан шаардлагыг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхасуудлыг яаралтай шийдвэрлэх;
  6. Шинжилгээгүй очсон, хүнс тээврийн жолооч нарт тухайн аймгийн Онцгой комисс хяналт тавих, ачаа бараа буулгахдаа цөөхөн хүнтэй байх, орон нутагт аль болох удаахгүй байх зохицуулалт хийх;
  7. Лаборатори байгуулж,PCR шинжилгэ хийх аппаратыг 01 дүгээр сарын 10-15-ны хооронд суурилуулах дүүргийн ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлэг өрөө тасалгаагаа бэлтгэж бэлэн болгох, эмч мэргэжилтнээ сургах;
  8. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын үеийн химийн эмчилгээг хийх ажлаа эрчимжүүлэх;
  9. Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын менежментэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, тайланг Эрүүл мэндийн яаманд ирүүлэх шийдвэрүүдийг гаргав.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно  ХУРД - "БҮСГҮЙ" амьд хөгжмийн тоглолт "Тэнд болзъё"  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ  "Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна  Нийслэлийн иргэдийн баяр “Даншиг наадам-Хүрээ цам 2025” энэ сарын 27-29-нд болно  Д.Мөнх-Эрдэнэ: ТҮЦ-үүдийг буцааж тавь. Ядарсан иргэд чинь ТҮЦ барьж амьдардаг юм.  Т.Даваадалай: ТҮЦ-ний асуудал хотын асуудал. Улстөржих асуудал биш  Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна  2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Баянзүрх дүүрэг боллоо  “Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно  Нарны гүүрнээс Вокзалын автобусны буудал хүртэлх замыг маргааш өглөө нээнэ  БГД: Спорт, чийрэгжүүлэлт, тоглоомын талбайг тохижууллаа  Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг амралт чөлөөт цагийн бүс болгоно  Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна  Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа  Ж.ЧИНБҮРЭН: МАГНАЙ ТЭНИЙТЭЛ БАЯРЛАЖ БАЙНА...  Бээжин: Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө  Дэлхийн бусад хотууд автобусны халаас зогсоолгүй байдаг  Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна  Жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж илгээдэг боллоо  “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй  Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “ӨГЧ ЧАДДАГ СЭТГЭЛ” САЙН ДУРЫН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД ХҮҮХДҮҮД НЭГДЛЭЭ  Энхбаярын замын 620 метр авто замыг шинэчлэн засварлалаа  Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ  Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.