Орчны эрүүл мэндийн тандалт судалгааны ажлын суурийг тавьж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүллээ

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ачаалал, хүндрэл нэмэгдэн, эрүүл мэндийн салбарт эдийн засгийн хохирлын тооцоолол, агаарын бохирдол, багтраа өвчний харилцан хамаарлын хэтийн төлвийг судалгаагаар тооцож гаргаснаар нотолгоонд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх алхам болсон  байдаг.

Хүрээлэн буй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор  Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолоор “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (2017-2020), түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/412 дугаар тушаалаар батлуулж, нийт 103 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллажээ.  Тухайлбал, ДЭМБ-тай хамтран Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, ажлыг 2012 онд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн ус хангагч байгууллага болон Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн  жижиг зургаан суурин газарт хэрэгжүүлж байсан бол өнөөдрийн байдлаар Ус сувгийн удирдах газар, 21 аймгийн ус хангагч байгууллага, 61 жижиг суурин газарт хэрэгжсэнээр хоёр сая дөрвөн зуун мянга гаруй хүн ам уг ажлын үр ашгийг хүртээд байна.  

ДЭМБ, Олон улсын химийн бодисын менежментийн стратегитай хамтарч “Нийтийг хамарсан химийн хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зохион байгуулах чадавхыг бүрдүүлэх” төслийг 2017-2018 онд, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавиад байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.