Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой тун ноцтой мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дэлгэв.

 Энэхүү нийтлэлээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд “Женко Холдинг Пи-Ти-И” компани байгуулсан. Сингапур улсад бүртгэлтэй уг компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн “манаач” Сингапурын хятад Билли Лим нь хүү Деннис Лимээрээ дамжуулан эзэмшдэг болж таарав. Анх энэ компанийг Х.Баттулга сая ам.долларын хөрөнгөтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн байхдаа захирлаар ажиллаж байсан аж.


Дараа нь охин Б.Намууныхаа нэр дээр шилжүүлсэн байх аж. Тэр ч бүү хэл Х.Баттулга Сингапурын Сентоза арал дээр хэдэн арван сая ам.долларын үнэтэй вилла, төрсөн дүү Х.Баттуулынх нь эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр 2.299 тэрбум төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн талбайтай, гурван давхар тансаг амины орон сууцыг АНУ-ын Вашингтон хотын Даллис нисэх онгоцны буудлаас холгүй газар худалдан авсан. Мөн “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотод бас л хэдэн гар дамжуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс бас гарч ирэв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг төрөөсөө баян, хуулиасаа дээгүүр эрх мэдэлтэн бий болсныг дээрх баримтууд гэрчилж буй. Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хөрөнгө мөнгийг хэрхэн цуглуулснаа тайлбарлах ёстой.

Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Гэвч Х.Баттулга өөрийнхөө нуусан хөрөнгийг далдалж, өнгөрсөн дөрвөн жил “Офшшор бүст байгаа хөрөнгийг оруулж ирнэ гэж худлаа “шоудсан” болж таарлаа. Тэрбээр оффорт нуусан хөрөнгөө ил гарахаас айж бүхэл бүтэн дөрвөн жил ард түмнийхээ толгойг худал амлалт, хөөсөрсөн мэдээллээр угаажээ.

Баримт сөхөж үзье.

  1. Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүтээ “Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум ам.долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно” гэж гэрээнд гарын үсэг зурав.
  2.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна гэх сүржин үгтэй уриалга гаргав.
  3. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлт гаргав.
  4. УИХ-ын чуулганы нээлт бүр дээр “Оффшор бүсээс мөнгө татаж ирнэ” хэмээн үг хэлэв.
  5. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ гэдэг мэдээллийг байнга цацаж эхлэв.

Гэвч оффшорчдын хөрөнгө байгаа газраа, тэр бүү хэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь хөрөнгө бүр баталгаатай газар байршиж, улам бүр өссөөр л байна. Шударга ёс ярьж, хууль дээдлэхийг уриалдаг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс одоо хүсэх ганц л зүйл үлдэв. Covid19 цар тахалд нэрвэгдсэн улс орон чинь хүнд байна. Эдийн засаг чинь элгээрээ мөлхөж, ядарсан ард түмний чинь амьдрал уруудаж доройтоод байна. Та бусад баячуудын хөрөнгийг оффшор бүсээс татаж авчирч чадсангүй. Одоо өөрийнхөө оффшор дансанд байгаа мөнгийг авч ирж, хүнд цаг үед улс орондоо гавьяа байгуулахыг уриалж, бас шаардаж байна. Монгол ялна гэж та уриалсан. Одоо ялсан Монгол ямар хүн байдгийг ард түмэн чинь харахыг хүсч байна.

Эх сурвалж: undesten.mn



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.