Ц.Мөнх-Оргил: Мэдээж Европын холбоо Ж.Эрдэнэбаттай холбоотой ОУПХ-ны дүгнэлтийг харгалзана


Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар шүүсэн хэрэгт хэрэг нээсэн, мөн энэ үйл явдалтай давхцан Европын холбоо хүний эрхийг зөрчсөн улс орнуудын холбогдох албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах болсонтой холбогдуулж, УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийллээ. 

Европын Холбоо нь дэлхийн хүний ​​эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хориг арга хэмжээг авахаар боллоо

Европын холбоо анх удаа дэлхийн хэмжээнд хүний ​​эрхийн ноцтой зөрчил хаана болж байгаагаас үл хамааран хүний ​​эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол, журам баталжээ. 2020.12.07 ны өдөр батлагдсан уг журамд зааснаар бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа тохиолдлуудад хүн дамлан наймаалах; түүнчлэн цагаач, хууль бус орогногчийн хүний ​​эрхийг зөрчих; бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг 10 заалт оруулсан бөгөөд үүнээс онцолж байгаа нэг заалт нь дур мэдэн баривчлах, цагдан хорих тухай юм.

УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг гурван төрлийн хууль зөрчиж, шүүгчийн захирамжаар дур мэдэн баривчилсан, цагдан хорьсон, цаашилбал нотолгоогүй баримтаар ял оноосон зэрэг хүний эрхийн зөрчилтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан гэж ОУПХ үзэж, хэрэг үүсгээд байгаа.

Европын холбооны 2020/1998 дугаартай 2020.12.07 ны өдөр гарсан уг шийдвэрийн үр дүнд хүний эрхийг зөрчсөн албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээдийн Европын холбоонд зорчих эрхийг хязгаарлах, виз олгохоос татгалзах, хувь хүн болон аж ахуйн нэгжийн хөрөнгө болон эдийн засгийн нөөцийг царцаах зэрэг арга хэмжээ авна

. Түүнээс гадна  ЕХ-оос гаргасан жагсаалтад орсон хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулах, босгохыг хориглох юм.

Хүний эрхийг ноцтой зөрчиж буйг зөрчлийг дэмжих, эсхүл оролцож буй хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү хоригт хамаарна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, тухайн нутаг дэвсгэр дээр хяналт, эрх мэдлээ тогтоосон бусад оролцогчид буюу албан тушаалтнууд, дээрх хүмүүстэй холбоотой хувь хүмүүс ч хамаарна.

Европын холбоо мэдээж Ж.Эрдэнэбаттай холбоотой ОУПХ-ны дүгнэлтийг харгалзана

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Манай улсад УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын эрхийг зөрчсөн асуудаар ОУПХ хэрэг нээсэн. Хэргийн дүгнэлт гаргах чиглэлээр манай улсаас тайлбар мэдээлэл, материал авна. Дүгнэлт гарсны дараа Европын холбооны хоригт холбогдох албан тушаалтнууд орох эсэх асуудал яригдана

" гэлээ.

Мөн ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УЕП-ын хүсэлтгүйгээр, УИХ-ын шийдвэргүйгээр хууль бусаар шүүж, цагдан хорьсон байж магадгүй гэж хэрэг нээсэн талаараа мэдээлсэн. УИХ-д бичиг нь ирсэн. Манай талаас удахгүй хариуг нь өгч таарна. 

Тус холбоо нь хоёр дахь удаагаа манайд хэрэг нээж байгаа юм. Эхнийх нь талийгаач С.Зоригийн хэрэг, удаах нь Ж.Эрдэнэбатын хэрэг болж байна. 

ТББХ-ны харьяа гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор энэ талаар хэлэлцсэн. Дэд хороонд хамаатай, хамаагүй хоёр асуудал байна гэж үзсэн. Хамаагүй нь шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж үзэх эрх УИХ-д байхгүй. Харин хамаатай нь, УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь бариад, шүүн тасалж, цагдан хорьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.

 

Халдашгүй байдал гэдэг УИХ-д байдаг. 180 мянган төрийн албан хаагч байдаг. Гэтэл Монгол улсад халдашгүй эрхтэй 77 хүн байдаг. Энэ бол 76 гишүүн дээр нэмэх нь Ерөнхийлөгч юм. Яагаад энэ хүмүүсийн эрхийг халдашгүй гэж заасан байдаг вэ гэхээр энэ хүмүүсийг ард түмэн сонгодог. Төрийн дээд эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан. Энэ бол ард түмэнд өгч байгаа халдашгүй эрх юм. 

УИХ-ын гишүүнийг Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр чөлөөлөх асуудал тавигдана. Ийм бичиг УИХ-д ирээгүй. УЕП-ын бичгийг УИХ хэлэлцэх ёстой. Хэлэлцсэн зүйл байхгүй.

Дэлхийн 200 улсын дийлэнх нь парламентын засаглалтай. Бүгд энэхүү зарчмыг үндсээ болгодог. 

Одоо болтол шүүхээс энэ хэргийн талаар УИХ-д тайлбар ирүүлээгүй байгаа. Харин хэвлэл мэдээллээр өмгөөлөгчдийнх нь ярилцлагыг уншихаар "УИХ-ын гишүүний эрхэд нь халдаагүй. Ерөнхий сайд байсан учир халдсан" гэсэн байна лээ. Хуулийг ингэж тайлбарлаж, гуйвуулж болохгүй л дээ гэсэн юм. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв  Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  Улсын 53.5 тэрбум төгрөгөөр шороон овоолго босгосон гэх УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг АТГ-т шалгуулъя  БГД-ийн 13 дугаар хороо, 13 дугаар сургуулийн урд талыг тохижууллаа  БГД: 21 ХОРООНЫ 31 БАЙРНЫ ДЭЭВЭР ЗАСВАРЛАНА  БГД: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХУРАЛДЛАА  БГД-ийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд талд тоглоомын талбай байгууллаа  Баянгол дүүргийн хэмжээнд 16 байршилд авто замын ажил хийгдэхээс 12 байршилд ажил эхэлсэн байна  Б.Бямбасайхан: Энэ онд Вокзал, Саппоро орчимд шинээр ус зайлуулах шугам угсарна  Баянгол дүүргийн хоёр байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа  Баруун 4 зам, ТБД андууд тэргүүтэй 100.5 км замыг шинэчилнэ  Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг сольсон байна  БГД-ийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн урд талыг тохижууллаа  Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна  БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН “ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  БГД-т шинээр тоглоомын талбай байгуулсан байна  УИХ-ын гишүүн П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан  “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Очирваань бурхныг тахина  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр хангахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдаас хүслээ  Даншиг наадмын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна  БГД: Тоглоомын талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.