“БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

Коронавирус /Covid-19-/ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооноос салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь  шийдвэрлэх зорилгоор ээлжит хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулж ажилласаар байна. Тодруулбал, холбогдох журамд заасан хуваарийн дагуу Хорооны ээлжит хуралдаан энэ жил нийт 24 удаа хуралдахаас өнөөдрийн байдлаар 23 удаад хуралдаад байна. Өнөөдрийн хуралдаанаар  нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14-т зааснаар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам тогтоож, хэрэгжилтийг хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Энэ дагуу дээрх журмыг хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. Журмаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор МҮЦАЭХ-ноос биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн хангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой. Мөн нийтэд санал болгон гаргах үнэт цаасны шаардлага, шалгуурыг хангахад хүндрэлтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч нарт биржийн бус зах зээлээс санхүүжилт босгох таатай нөхцөл бүрдэнэ. Биржийн бус зах зээлд оролцогч хөрөнгө оруулагч нарт тодорхой шаардлага, шалгуур тавьснаар зах зээлийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй мөн эрсдэл даах чадвар сул, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.

Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК хоёр” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр  цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм. Мөн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудлыг хуралдаанаар шийдвэрлэлээ. Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдлээ. Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой үйл явдал боллоо. 

Хуралдаанаар мөн “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, чанаргүй активт бүртгэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн чухал зохицуулалтыг бий болголоо. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, эрсдэлийн ерөнхий түвшинд суурилан эрсдэлийн сангийн хувь хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон доод шаардлагаас багагүй хувь хэмжээгээр өөрчлөн тогтоох боломжтой боллоо.

Мөн хуралдаанаар 18 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж. зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт долоон иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Харин нэг компанийн хөрөнгийн багцийн бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.