Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар тойргийнхоо иргэдэд “Эрүүл Монгол” богц хүргүүлжээ

 Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар сонгогдсон тойргийнхоо иргэдтэй хамгийн ойрхон ажиллаж буй гишүүд билээ. Тухайлбал, дүүрэгт нь коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн өдрөөс эхлэн эмч эмнэлгийн ажилтан, дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй ойрхон ажиллаж буй. 

Мөн хөл хорионы нөхцөлд бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайнаар хурал зохион байгуулан сонсож, УИХ-д дуулгах санаачилга ч УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас гарч байлаа. 

Тэгвэл энэ удаа хоёр гишүүн хамтран “Эрүүл Монгол” богцийг санаачлан дүүргийнхээ зорилтот бүлгийн 400 өрхөд хүргүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн 33, 48, 79, 85, 87, 88, 102, 120, 126, 127,132, 142, 147, 148, 136, 138 дугаар сургуулийн хамт олон өөрсдийн сурагчдаас зайлшгүй хоол, хүнсээр туслах айлуудыг сонгох, түгээхэд тусалжээ. 

Богцонд мах, ногоо, гурил, цагаан будаа, шар будаа, гоймон, сахар, давс, ургамлын тос гээд айл өрхөд нэн шаардлагатай хүнс багтсан бөгөөд багш ажилчид, сайн дурын ажилтнуудтай хамтран энэ ажлыг зохион байгуулж дууссан байна. Дүүргийнхээ иргэн нэг бүрийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй хоёр гишүүндээ баярлалаа. 


 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.