Барилгын салбарт улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд \2021 он\ 824 төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна.Энэ талаар БХБЯ-ны ББМҮБХЗГ-ын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг: Бүтээн байгуулалтын ажлыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар Барилга, хот байгуулалтын яамнаас шаардлагатай судалгаануудыг хийж, барилгын талбайд мөрдөх зөвлөмж, аргачлалуудыг боловсруулаад байна.
Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бүтээн байгуулалтуудын ажлаас “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г 2020.12.01-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийг нээх болсноор 21 аймгийн хэмжээнд 56 үйлдвэрийн 1232 ажилтан, Улаанбаатар хотод 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагчид ажиллаж эхэллээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл арга хэмжээний 546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл арга хэмжээний 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байна.
Дээрх 824 төсөл арга хэмжээний 516 буюу 63%-нь он дамжин санхүүжих төсөл байна. Үүнээс харахад 2020 онд 691 шинээр тусгагдсан бол 2021 онд 308 төсөл арга хэмжээ шинээр тусгагдаж бүтээн байгуулалтын ажлын улсын төсвийн хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй харагдаж байна.
Барилгын салбарт өнөөдрийн байдлаар Барилга угсралтын-5045, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах-724, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх-182, Барилгын материалын үйлдвэрлэлийн-532 аж ахуйн нэгж буюу ТЗ-тэй 6483 аж ахуйн нэгж, байгаагаас нийт 73,700 ажилчид ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Бүтээн байгуулалтын ажлууд багассанаар нөгөө талаас дотоодын барилгын материалын үйлдвэрлэл хумигдах, царцах, барилгын салбарт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудалд хүндрэх гэх мэт олон сөрөг нөлөөлөл бий болох магадлалтай байна" хэмээн мэдээлэл өглөө.



БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг