Монгол Улсын Засгийн газар Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа гарагт Соёлын яам, харьяа газруудад ажиллахдаа дээрх байгууллагуудын хөгжмийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсэг хуучирч муудан, ашиглах хугацаа нь 12-23 жилээр хэтэрсэн учир шаардлага хангахгүй болсон байна.
Олон улсын стандартад симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа модон үлээвэр болон гуулин үлээвэр хөгжмийн тус бүр дөрөв, утсан хөгжмийн тав, цохивор хөгжмийн 5-10 төрөл буюу нийт 80 гаруй хөгжмийн төрөл дуугарч байх байх ёстой гэж үздэг. Улсын филармони нь жилд өөрийн болон олон улсын тайзнаа 120 гаруй тоглолт, арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд ирэх оны 50 жилийнх нь ой тохиож байна.



Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв
Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ
Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа
Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа
“Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ
Сэтгэгдэл бичих хэсэг