МАЛЧИД, ФЕРМЕРҮҮДЭД СҮҮНИЙ УРАМШУУЛАЛ ОЛГОНО

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан. Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг 5 зүйл, заалттай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулжээ. Энэхүү журмыг баталж, хэрэгжүүлснээр өвлийн улиралд сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэж, импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэх, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бүрдэх олон эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.