У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолттой ажиллалаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” хэмээн тусгаж, хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйгийн дурсгалуудыг түшиглэн байгуулна гэсэн зорилт дэвшүүлжээ.

Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар хоорондын уялдааг хангаж, богино хугацаанд үр дүн харуулах оновчтой төлөвлөгөөг боловсруулан гаргах учиртай. Иймд УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны танилцуулсан зураглалын дагуу Архангай, Өвөрхангай, Булган аймаг дахь Орхон-Тамир, Хануй-Хүнүй, Туул голын сав газар дагуух Монголын төрт улсуудын нийслэлийн туурь, хэрэм, Хүннүгийн үеийн хаад, язгууртны булш, хиргисүүр, Буган хөшөө, тахилын онгон зэрэг үнэлж баршгүй соёлын биет өвтэй Монгол Улсын Ерөнхий сайд ажлын хэсгийн гишүүдийн хамт газар дээр нь биечлэн танилцаж, судалгаа, малтлага хийж буй эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсож, мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн.

Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Тиймээс  Засгийн газрын тэргүүний хувьд УИХ-тай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган төвийн бүсэд ажиллаж байна. Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хорхирогч нь Монголын ард түмэн юм.

Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана гэдгээ орон нутагт ажиллах үестээ хэлж байв.

Томилолтын бүрэлдэхүүн доор дурдагдсан 17 түүхийн дурсгалт газраар зочилж, эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны ажилтнууд, археологчдынхоо малтлагын явцын мэдээлэл, судалгааны дүнтэй танилцаж, их хаадын эзэнт гүрнүүдийн  түүхийн жимээр нийт 1500 гаруй км замыг туулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Өвөрхангай аймагт;

-  Харинхорин сум дахь Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор,

-  Эрдэнэзуу хийд,

-  Хархорум хотын туурь,

-  Хархорум музей,

Архангай аймагт;

-  Хотонт сумын нутаг дахь Уйгурын хаант улсын нийслэл Хар балгас хотын туурь,

-  Монголын эзэнт гүрний үеийн /Өгэдэй хааны ”Гэгэ-чаган орд”/ хэмээх Дойтын балгас,

-   Эрнэбулган сум дахь XVIII-XX зууны үеийн Халхын шашны томоохон төвүүдийн нэг Заяын хүрээ, угсаатны зүйн музей,

-   Их тамир сум дахь Монгол, Түрэг, Уйгур, Түвд, Манж, Хятад зэрэг 150 гаруй хадны бичээс бүхий Тайхар чулуу, 

-  Хүрэл зэвсгийн үеийн оршуулга, тахилга, Цацын эрэг, хөрөөгийн үзүүрийн хадны зураг,

-  Өндөр-Улаан сумын Жаргалантын ам дахь Хүрэл зэвсгийн үеийн буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор дурсгал,

-   ГОЛ МОД-2 Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгал,

-   Өгийнуур сум дахь Хүннүгийн үеийн дугуй дараастай оршуулгын дурсгал,

-   Хүннүгийн хаан Шаньюгийн тахилын газар болох Талын гурван хэрэм,

-   Өлзийт сум дахь Хүннүгийн хаан Шаньюйн зуны ордон ЛУУТ ХОТ,

Булган аймагт;  

-  Дашинчилэн сум дахь Кидан болон XVII зууны үеийн барилга, сүм хийдийн цогцолбор дурсгал Хар бухын балгас,

-  Киданы үеийн хэрэмт хот Чинтолгойн балгас,

-  Цогт хунтайжийн ордны туурь Цогтын цагаан байшин,

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжины тахилын онгон цогцолбор

Түрэгийн Билгэ хаан, Күльтегин жанжны тахилын онгон цогцолбор, Түрэгийн хоёрдугаар хаант улсын хаан,түүний дүү нарт зориулж байгулсан тахилын цогцолбор газарт Монгол Туркийн хамтарсан экспедиц ажиллаж Орхон музейг байгуулсан байдаг.

VI зууны үед түүхийн тавцанд товойн гарч төр улсаа байгуулсан түрэгүүд нь анх Алтайн баруун биеэс мандан тодорч улмаар зүүншилсээр хөгжил цэцэглэлтийнхээ оргил үед Монголын төв нутаг Хангайн уулс, Орхон голын хөндийд төвлөн сууж байсныг түүхэн сурвалж нотолдог. 716-734 онд Дорнод Түрэгийн хаант улсын төрийг барьж байсан Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэрэг дайны нэрт зүтгэлтэн Күльтегин нарын дурсгалд зориулан цогцлоосон. 

Эдгээрийг байгуулахад нутгийн урчуудаас гадна нангиад зураач урчуудын туёлалцаа орсон хэдий ч энэ нь түрэгийн угсаа сурвалжит язгууртны тахил шүтээний цогцолбор байгуулах уламжлалт загварыг баримтлан хийсэн хамгийн тод томруун дурсгалууд болно. Билгэ хааны тахилын онгоныг 734-735 оны үед байгулсан ба Хятадын эзэн хаанаас тусгай элч томилон хүндэтгэл илэрхийлэхийн сацуу зураач урчууд илгээж онгоныг цогцлон багйуулахад хүчин хавсарчээ. Тус цогцолбор газраас Хааны алтан титэм олдсон байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  Х.Нямбаатар: Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна  Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна  “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт 2027 оны III улиралд дуусгана  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Олон улсын конвенц  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Эрүү шүүлт бол гэмт хэрэг  Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.