АН-ын даргын сунгаа хойшилжээ

Ардчилсан намынхан намын даргын сунгаан зарлаад байсан ч гишүүдийнхээ хүсэлтээр хойшлуулсан байна.

Энэ талаар АН-ын дэд дарга Ц.Туваан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "АН-ын даргын сунгааг зарласан Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэж өргөдөл ирсэн. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороонд өргөдлийг уламжилсан. Мөн Дотоод сонгуулийн хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд гишүүдээс өргөдөл ирсэнтэй холбоотойгоор АН-ын даргын сунгаа болон даргаагийн их хурлыг зарласан тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон" гэсэн байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.