Алт цэвэршүүлэх үйлдвэр гарааны зурхайд ирлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад өнгөрсөн оны 10 дугаар сарын 11-нд хийсэн айлчлалын үеэр  Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Уг гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотоодоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм. 

 Олон жилийн турш Алт хөтөлбөр хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй л байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй.  Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна. Өөрөөр хэлбэл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ. Стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны гуравдугаар сард анх зурсан байдаг. Үйлдвэрийг Казахстан–Монголын хамтын ажиллагааны хүрээнд улсынхаа нийслэлд барьж байгуулах нь зүйтэй юмаа гэсэн саналыг төрийн тэргүүн дэмжсэнээр дээрх санамж бичгийг Эрдэнэс Монгол компани нөгөө талтай үзэглэж байжээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулаад байна.

Монгол Улс урьд өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулж байсан удаагүй учраас туршлага хомс. Тиймээс  өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн, инновацийн технологи болох “Үнэт металл цэвэршүүлэх инновацийн технологи”-ийн патент эзэмшигч “Даниель М” ХХК алт цэвэршүүлэх  үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  боловсруулаад байгаа. Тус компанийн хувьд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, Казахстан улсын “Тау Кен Алтын” улсын алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, барьж, ашиглалтад оруулсан туршлагатай аж.

Засгийн газрын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн манай улсад ашиглагдах алт цэвэршүүлэх арга нь мөнгийг вакумд нэрэх технологи, үнэт металл цэвэршүүлэх электрохимийн технологи зэрэг цогц технологи ашигладаг бөгөөд уг арга нь 10-90 хувийн алтны агууламжтай үндсэн болон шороон ордын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрийн процессийг богино хугацаанд, бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдгаараа бусад технологиос ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. 

Одоогоор Швейцар улсын Argor – Herous, Япон улсын Тонако, ОХУ-ын ЭЗЦОМ, Австрали, Итали зэрэг дэлхийн тэргүүлэгч үнэт металл боловсруулах үйлдвэрүүд дээрх технологийг үйлдвэрт амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулж ашиглалтад оруулснаар Монгол Улсын газрын хэвлий доорх  алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Үйлдвэрийг барьж байгуулахад 81,9 сая ам доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: eagle.mn



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо  УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой  Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.