
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна. Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна.



Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг