Оюутнууд цагаар хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай  хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд эзэлж байна. Нийслэлд залуучуудын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.

Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрхи журмыг боловсруулан батлав.

Журамд оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулсан байна. Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцаануудыг үүгээр зохицуулах юм



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Баянгол дүүргийн хэмжээнд 594 цэгт 11,117 ширхэг мод, бут тариад байна  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ  Ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ  Төв талбайн хоёр талын 5012 ам метр явган хүний замыг шинэчилж байна  Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж боллоо  Ахмад настан сувилуулахад олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов  Орон сууцны хотхон хорооллын дунд үүсдэг түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажиллаж байна  Баянгол дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 байршилд авто замын ажил хийгдэж байна  “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо  “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно  Х.Нямбаатар: 20 жилийн турш Дулааны V цахилгаан станцыг ярьсан ч дорвитой үр дүнд хүрээгүй  БГД: “ОЁДЛЫН САЛБАРЫН МАСТЕР - 2025” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ  “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна  “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж байна  БГД: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА  Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно  Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, их засварын ажил хийнэ  Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ  14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна  Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина  “П.Батчулуун эмчийг эрүүгийн хуулиар шийтгэвэл Монгол улс дэлхийд муу жишээ болж үлдэнэ"  “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭМЖ ОЛГОХООР ЗААСАН  Талбай дээр энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно  2025 оны 6 дугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөрэй  10 давхар орон сууцны барилгыг 28 цаг 45 минутад барьжээ  6 сарын 1-нээс айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ  Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна  Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ  Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.