Сендакын номыгунших 6 шалтгаан

Дэлхий дээрх хүүхдийн номуудыг тоолж үзвэл ямар том тоо гарах бол? Гэтэл Маурис Сендакийн тэртээ жараад жилийн өмнө бүтээсэн номуудыг үе үеийн хүүхдүүд шимтэн үзсээр буйн нууц юу вэ? Чухам юугаараа онцгойрон сая сая хүүхдийн хайрыг татаж, дэлхийн шилдэг номуудын нэг болсны учрыг хайж үзлээ...

1. Хүүхдийн нүдээр хардаг
Томчууд хүүхэд насаа марчихдаг. Сендак харин хүүхэд насны мэдрэмжээ марталгүй хадгалж, ном бүтээлдээ буулгаж чаддаг онцгой зохиолч. Хаан болж дураараа дургихыг хүсдэг ч хайртай ээжээ бас үгүйлэх Макс хүү шиг “зэрлэг дүрсгүй нөхөд” хүүхэд бүрийн дотор нуугдаж буйг Сендак олж харсан юм. Хорвоо ертөнцийг хүүхдийн нүдээр харж, илэрхийлж чадсан түүний номууд ямар ч хүүхдэд танил дотно, ойр санагддаг.

2.Хүүхдийг хүндэлсэн зохиолч
Хүүхэд бол өөрийн гэсэн сэтгэл, оюун, мэдрэмжтэй хувь хүн. Гэвч томчууд бид өөрийн мэдэлгүй өхөөрдөн хөөрхийлж, хийсэн хэлснийг нь инээдэм наадам болгочих гээд байдаг гэмтэй. Сендак харин хүүхдийн асуудалд нухацтай хандаж, тэдний айдас түгшүүр, уур хилэн, хүсэл эрмэлзэл, эсэргүүцлийг номдоо харуулжээ. Түүний номд ямагт шийдэмгий зоримог, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг хүүхдүүд гарна. Бид хүүхдийг өөрсөд шигээ эн тэнцүү үзэж, хорвоог өөрийнхөөрөө танин мэдэх, өөрийн гэсэн бодолтой хувь хүн болж өсөх боломжийг олгож, дэмжих учиртайг энэ номууд сануулдаг.

 3. Зааж сургамжлахгүйгээр ухааралд хөтөлнө
Бид хүүхдэд зааж сургах дуртай. Хүүхэд харин заалгах дургүй. Тэд бүхнийг өөрөө хийж үзэхийг, өөрөө шийдэхийг хүсдэг. “Мангасуудын оронд” номын Макс хүү ч ялгаагүй эрх дураараа баймаар санагдан ээжээсээ зөрүүдэлнэ. Ингээд төсөөллөөрөө аялан, аймшигт мангасуудын орныг захирч, дураараа дургин тун ч сайхан тоглодог.
 
 4. Хүүхдийн бие даах чадварт эерэг нөлөөлнө
“Хүн бүр бага насаа цав цагаан үүлстэй цэлмэг тэнгэрийн доор жаргал дүүрэн өнгөрүүлдэг гэвэл шал худлаа. Хүүхэд нас бол тун хэцүү үе шүү дээ.” гэж Сендак хэлдэг. Хүүхдүүд бодох санах юмгүй тоглон гүйж явдаг гэж бид санадаг ч тэд өөрт таарсан зовлон бэрхшээл үүрч, өдөр бүр даван туулж явааг ер анзаардаггүй. Аливаа бэрхшээлийг даван туулах чинээгээрээ хүүхэд өсөж хөгждөг ажээ. Сендакийн баатрууд ч мөн саад тотгор, асуудалтай тулж, өөрийн хүчээр давдаг. Ийм жишээг номоос үзэх нь хүүхдийн сэтгэлийн хөгжил, бие даах чадварт эерэг нөлөөлдгийг сэтгэл зүйчид хэдийнээ тогтоосон юм.
 
5. Мэдрэмж хөглөх баялаг зургууд
“Таймс” сэтгүүл түүнийг “хүүхдийн номын Пикассо” хэмээн зүгээр ч нэг нэрлэсэнгүй. Хүүхдийн номын ертөнцөд Сендак цоо шинэ дүрслэл, өнгө төрх авчирсан зураач. Хуудас дүүрэн баялаг зургууд нь хүүхдийн урлаг, гоо зүйн мэдрэмжид үнэтэй хувь нэмэр оруулна. Энэ номуудыг үзэх бүрдээ хүүхэд зургуудаас шинийг олж харж, шинээр нээх учир хэд дахин үзээд ч уйддаггүй.
 
6. Хүүхдийн төсөөллийг хөгжүүлнэ
Бага насны хүүхдүүд төсөөлөл, бодит байдал хоёрын дунд чөлөөтэй аялж явдаг улс. Харин бид баримттай, бодитой зүйлд дуртай. Хүүхдээ ч бас өөр шигээ байлгах гэнэ. Хэзээ ингэж байсан юм бэ, ийм юм байдаггүй юм гээд л... Хүүхэд гэтэл том хүн биш биш шүү дээ! Сендакийн номд мангасууд, ид шидийн хачин аялал их гардаг.
 


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Олон улсын конвенц  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Эрүү шүүлт бол гэмт хэрэг  Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгснөөр болзошгүй эрсдэлээс сэргийлж чаджээ  Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд асаалттай байлгахыг зөвлөлөө  Зөвлөмж: Угаар мэдрэгчээ асаагаарай  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв  Бөөрөлжүүтийн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэнэ  Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр зарж байна  Гудамж талбайг шөнө ч цэвэрлэж байна  А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.