Английн сургуулиуд ирэх сараас нээгдэнэ

Ирэх сараас Английн сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөө гарсан байна. Сургуулиуд 6 дугаар сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлэх бэлтгэлээ хийж эхлэх ёстой гэж Английн Боловсролын сайд мэдэгджээ. Уг төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 1-ний өдрөөс ясли, цэцэрлэг, бага сургуулийн бэлтгэл, 1 болон 6 дугаар анги, дунд сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлнэ.

       Харин Уэльс улс сургуулиудаа 6 дугаар сарын 1-ний өдөр нээхгүй гэдгээ мэдэгдсэн бол Шотланд, Умард Ирландын сургуулиуд ерөөсөө зуны амралтаас өмнө сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй юм байна. 

       Бага насны хүүхдүүд коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл бага ч гэсэн ирэх сараас сургуулиудыг нээх нь аюулгүй байдлын талаас хэт эрт байгаа талаар Английн багш нарын 9 зөвлөл байр сууриа илэрхийлжээ. Тэд сургуулийг нээх товыг хойшлуулж, багш, сурагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахыг шаардсан байна. Гэтэл Засгийн газрын зүгээс маскийг цөөн тохиолдолд, тухайлбал зай барих дэглэм баримтлах боломжгүй үед  зүүхийг санал болгосон байна.

         Английн Боловсролын газраас гаргасан сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх удирдамжид ангийн сурагчдын тоог цөөрүүлэх, бүлгүүдийг хооронд нь холихгүй байх, сурагчдын завсарлах, үдийн цайнд орох, сургуульдаа ирэх, гэртээ харих цагийг өөр өөр байхаар тохируулах, тогтмол цэвэрлэгээ хийх, нийтээр хэрэглэх зүйлсийн тоог цөөрүүлэх арга хэмжээ авахыг тусгажээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монель орчимд ажиллалаа  Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг хэрэглэнэ  Х.Нямбаатар: Ирэх жил нийслэл "Эрдэнэс Монгол" ХХК-тай хамтран хагас коксон түлшний үйлдвэр барина  Зөвлөмж: Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Зааварчилгаа: Энгийн болон уламжлал зууханд галлагаа хийх  Хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.