Шүүмж: Насаараа "Дурсаж яваарай" УСК

Азийн киноны шүүмжээр дагнан бичдэг Панос Котзатанасис 2020.05.24-нд цахим нээлтээ хийх "Босго фильм"-ийн бүтээл "Дурсаж яваарай" уран сайхны кинонд зориулж шүүмж бичжээ. Уг киноны найруулагчаар Э.Ган-Очир ажилласан бол зохиолчоор М.Хангал, Д.Цэвээндулам, продюссерээр Н.Дэмбэрэл, ерөнхий зураглаачаар Х.Өлзийбаяр, зураачаар Т.Митэвдорж,  хөгжмийн зохиолчоор М.Өнөрбаяр,  Д.Анар, эвлүүлэгчээр С.Бат-Өлзий, графикчаар Х.Өнөрбаясгалан нарын уран бүтээлчид ажиллажээ.

–——————

Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” (2020) киноны тойм
1990 онд тайван замаар болсон ардчилсан хувьсгалын дүнд коммунист засаг огцорсны дараа хаягдал дахин боловсруулах нэрийн дор олон сая номыг үгүй хийжээ. Энэ үед хэдэн мянган айл, сум суурингийн номын сангууд устсан юм. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаагаа ойлгосонгүй. “Дурсаж яваарай” кино энэ үйл явдал өрнөж буй буйдхан тосгонд өсвөр насны охин, хүү хоёрын түүхийг үзүүлнэ.
Мөрөн охин өвчтэй ээжийнхээ оронд тосгоны сургуулийн номын санд ажиллана. Хүнд өвдсөн ээж нь хотын эмнэлэгт эмчлүүлэх ёстой болно. Гэсэн боловч ээжийнх нь цалин буухгүй байгаагаас болж тэдэнд замын зардлын мөнгө олдохгүй. Энэ үед хаягдал цуглуулах бизнес эрхэлдэг тосгоны гэр бүлийн хоёр мафийн аргаар явуулах бөгөөд орон нутгийн иргэдийн авч ирсэн багахан хэмжээний хаягдлуудыг цааш нь өндөр үнээр худалдахын тулд гэртээ найруулсан архи эсвэл өчүүхэн бага мөнгөөр худалдан авна. Жавхаа хүү найзуудынхаа хамт идэх чихэр, татах тамхины мөнгө олохын төлөө хаягдлын эрэлд гарна. Үүнтэй зэрэгцэн анхны хайрын сэдэл төрөх бөгөөд тэрээр Мөрөн охинд дурлана. Түүнчлэн хөдөө нутагт орлогын эх үүсвэр хумигдахын хэрээр иргэд амьдралаа хөөн хот бараадахаар нүүнэ.
Найруулагч өөрийн бүтээлээ салшгүй уялдаатай хоёр тэнхлэгийг огтлолцуулан харуулжээ. Эхнийх нь насанд хүрч буй Жавхаа хүү найзуудын хамт энэ бүхнийг туулахын зэрэгцээ эцсийн бүлэгт ээжтэйгээ цуг арай ядан амь зууж буй Мөрөн охинд сэтгэл алдарна. 90-ээд онд өмнөх үеийнхний гаргасан алдаа завхралд гээгдсэн залуу үе цаашдын амьдралаа өөрсдөө босгох болсныг найруулагч хурцаар үзүүлжээ.
Энэ байдал нь нэгдүгээрт нийгэм-улс төрийн байдал буюу нэгдмэл цул байдал, өөрийн гэсэн үнэлэмжээ гээсэн өмхөрч буй нийгмийн гишүүд амь зуухын тулд, эсвэл балга тагш сархдын төлөө эргэн тойрондоо байгаа бүхнээ золиосолж байгааг найруулагчын шийдлээр илэрхийлсэн байна. Сумын төвд болж буй уг уналтыг зураглаач Х.Өлзийбаяр энгийн саарал өнгө давамгайлсан дүрсээр эсрэг-утопи байдлыг харуулан авсан байна.
Ийм нөхцөлд орших цор ганц гоо үзэсгэлэнг залуусын итгэл найдвар, хүсэл мөрөөдлөөр дамжуулж болох бөгөөд үүнийг Э. Ган-Очир номоор дүүрсэн талд хэвтэх хоёр хүүхдийн зураглалыг уран сайхнаар толилуулсан нь киноны оргил хэсэг болно.
Д.Анар, М.Өнөрбаяр нарын хөгжим нь уйтгар гуниг, найдваргүй байдлын аль алиныг нь илэрхийлж, ямар нэгэн ноцтой зүйл удахгүй болох гэж байгааг харуулж байгаа бол С.Бат-Өлзийн хийсэн монтаж нь уг киног харьцангуй хурдтайгаар өрнүүлэх бөгөөд киног бараг шаардлагагүй гэмээр сценээр төгсгөжээ.
Киноны найруулга, хийц өнгө аяс нь энгийн реализмд чиглэсэн нь энэ киноны оновчтой шийдэл боллоо гэж өндрөөр үнэлэхээр болжээ. Үүний хажуугаар сануулахгүй орхиж боломгүй зүйлс байгааг дурдвал кинонд гарч буй дэлгүүрийн болон эмийн сангийн худалдагч нар телевизийн цувралд гардаг жүжигчид шиг дэндүү царайлаг байлаа. Нөгөө талаас Монголын киночид тал нутгийн үзэсгэлэнт төрх байдлыг үзүүлэхийн оронд түүний цаана бодит амьдрал байдаг гэдгийг тод харуулжээ.
Сүүлд үзсэн монгол киноны жүжиглэлт асуудалтай байгаа ч Мөрөнд тоглосон Э.Отгончимэг, Жавхаад тоглосон Бат-Ууган нарын тоглолтыг киноны ерөнхий гоо зүйд нийцүүлэн харахад таатай байсан гэдгийг цохон тэмдэглэе.
“Дурсаж яваарай” кинонд дутагдалтай зүйлс байгаа ч Э.Ган-Очирын анхны кино нь утга уянгыг, нийгэм улс төрийн өөрчлөлт өсвөр үеийнхэний сэтгэхүйтэй хослуулан харуулсан нь сонирхолтой мөн үзэх юмтай, итгэж болохуйц бүтээл болжээ...

[video1]
Босго фильмийн энэхүү шинэ уран бүтээлийн цахим нээлт энэ сарын 24-ний өдөр Univision-ы 88-р суваг, DDISH-ийн 900-р сувгаар олны хүртээл болох юм. "Дурсаж яваарай" кино тухайн үеийн нийгмийн асуудлыг хөндөхөөс гадна үзэгчдийн олон сайхан дурсамжийг сэргээх болно гэдгийг тус киноны уран бүтээлчид онцлон дурдаж байлаа. 


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.