Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

 

Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн гэх 100 залууг өнөөдөр үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө баривчилсан талаар мэдээлсэн. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан энэ асуудал яг юу болсон бэ?

-2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 08.10 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орчим зам дагуу хэсэг иргэдээс жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсний дагуу шалгахад уриа лоозон ашиглаж бүртгэлгүй, КОВИД-19 цар тахалтай холбоотой онцгой дэглэм тогтоосон үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдэл болох нь тогтоогдсон.

Мөн уг хууль бус жагсаал, цуглааны үйл ажиллагаа Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан болох нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоож холбогдох шалгалтыг явуулж байна.

-Эдгээр залуус үг хэлэх эрх чөлөөгөө эдлэн жагссаны төлөө баривчилсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Эдгээр залуулсыг баривчлаагүй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож холбогдох хуулийн дагууу шалгалтын ажиллагаа явуулж тайлбар аваад явуулсан. Дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдлийг шалгах явцад жагсаал, цуглаанд иргэдийг оролцуулахдаа эд мөнгөөр татсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж хуульчилсан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “.........жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуульчлан тогтоосон. Энэ дагуу Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан талаархи гомдол, мэдээллүүдийг нэгтгэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Энэ хаанаас, хэний зохион байгуулсан арга хэмжээ вэ?

-Зөрчлийг шалгах ажиллагааг холбогдох нэгжид явуулж байгаа. Шалгаглтын дараа уг асуудал тодорхой болно. Цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал тогтоосон энэ цаг үед энэ мэтчилсэн хууль зөрчин үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдлийг шалгах явцад жагсаал, цуглаанд иргэдийг оролцуулахдаа эд мөнгөөр татсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгснөөр болзошгүй эрсдэлээс сэргийлж чаджээ  Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд асаалттай байлгахыг зөвлөлөө  Зөвлөмж: Угаар мэдрэгчээ асаагаарай  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв  Бөөрөлжүүтийн хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан үйлдвэрлэнэ  Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр зарж байна  Гудамж талбайг шөнө ч цэвэрлэж байна  А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.