500 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүүг бууруулна

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.

Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

  1. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;

-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгох;

  1. Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;

-Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх;

  1. Ипотекийн санхүүжилтийг дэмжих;

- Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;

- Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх;

- Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах;

-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор орон сууцны корпорациудад зөвшөөрөл олгохоор холбогдох зохицуулалт хийх;

  1. Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох;

 

  1. Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх

- Цахим банкны үйл ажиллагааны төрлийг өргөжүүлэх;

- Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх;

  1. Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

- Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах;

  1. Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;

- Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хэрэгцээнд ашиглах;

  1. Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;
  2. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

- Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч-зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;

  1. Цахим шилжилт хийх;

- Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын бүх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс бага байна  "Сэлбэ дэд төв" 15600 янданг буулгаж, 12000 нүхэн жорлонг устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулна  Өнгөрсөн шөнийн мэдээллээр 19,000 айл угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Ц.Түмэнбаяр: Нэг монгол гэрийг 6 сая төгрөгөөр дулаалж, Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулна  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна  Нийслэлийн хэмжээнд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна.  Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна  Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой  Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Цэнд-Аюуш “Гэгээжин” охидын өдөрлөг зохион байгууллаа  Вьетнам авто засварын газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлагын дагуу ажиллажээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.