Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй гадна зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн байна. Тус үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн хаяг болон зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллах аж.
Ажлын хэсэг нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэхээр үзлэг шалгалтыг хийж эхэлжээ.
Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж байгаа юм байна.
Хотын даргын эл үйлдлийг зарим хүн сонгууль угтсан үйлдэл гэх бөгөөд сонгуулиас өмнө сурталчилгааны самбаруудыг хяналтдаа авах гэсэн оролдлого гэж хардах нэгэн ч байна.



Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй
БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж
"Галлагааны өмнө ердөө нэг минут....”
Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя
БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.
Сэтгэгдэл бичих хэсэг